Please enter your username and email address. Get new password
Register Now
x
19 plays
Амьд байхын учир шалтгаан зөвхөн ганц л байдаг гэж үү? Length: Unknown Play From album: Амьд байхын учир шалтгаан зөвхөн ганц л байдаг гэж үү?

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Амьд байхын учир шалтгаан зөвхөн ганц л байдаг гэж үү?

00

Амьдралын утга учир гэж юу вэ? Энэ сэдвийг бид хамтдаа радио нэвтрүүлэг бүртээ хэлэлцсээр ирсэн. Өнөөдөр олон хүн “За даа, энэ гүн ухааны асуулт миний хувьд хэтэрхий агуу зүйл. Би одоохондоо амьд байна гэдгээ л хэлж чадах байна. Ингээд л болоо. Үүнээс цааш хэлэх юм надад алга. Гэхдээ ингэж амьдрах нь дэмий хоосон зүйл гэдгийг ухаардаг л даа. Яагаад гэвэл насны эцэст би үхэх нь ойлгомжтой. Эцсийн эцэст үхлийн элч намайг авч явахаар ирнэ. Гэхдээ би тэр цагийг хүртэл аль болох удаан амьдрахыг хичээнэ” хэмээн эргэцүүлдэг байх. Ийм л бодлын улмаас бид маш их түгшүүрийг, бодол санааныхаа үзүүрт тээн амьдарч байна. Энэ нь санаа зоволтыг бий болгож, улмаар танд хэдийнээ ялагдчихсан юм шиг мэдрэмжийг төрүүлдэг. Ийм мэдрэмжийг бид нэг нэгнийхээ харцнаас олж хардаггүй гэж үү. Хүмүүс харсан зүйлээ бодож, бодсоноо үйлдэл болгож нөгөөх галзуу хүний түүх лугаа адил амьдралаар амьдардаг гэдгийг ч бас ухаарах хэрэгтэй. Яагаад гэвэл амьд үлдэхийн тулд бид амьдрах гэж хичээдэг тул! Уг нь амьтадаас илүү төрөлтөн гэдгээ бүгд мэдэцгээдэг байх л даа. Яагаад гэвэл тунгаан бодох, өөртөө шүүмжлэлтэй хандах чадамж бидэнд байна шүү дээ. Гэсэн ч яг л бяцхан амьтад шиг л аашлах юм. Хоол хүнс олдвол идчихээд л. Авирах оргил олдвол авираад л. Амь байгаа болохоор л амьд байж байна. Харин тэрнээс цаадахыг ер бодохгүй л явж байх юм. Бас өөр төрлийн хариулт өгөх хүмүүс гэж бий. Тэд хэлэхдээ, “Яагаад амьд байгаагаа мэдэхгүй ч дэлхий дээр цаана чинь зургаан  тэрбум хүн байна. Тэд бас бидэнтэй адил боддог. Бид чинь хосгүй, давтагдашгүй хүмүүн шүү дээ” гэдэг.