Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x

ЕЗЕКИЕЛ

Эш үзүүлэгч Езекиел МЭӨ 586 оны Иерусалимын сүйрлээс өмнө Вавилонд олзлогдон очсон хүн юм. Түүний үгс Вавилон болон Иерусалимд байгаа хүмүүсийн аль алинд нь хандсан байдаг. Энэ номыг 1) Езекиелийг эш үзүүлэгчээр дуудсан нь; 2) Бурханы шүүлт ба Иерусалимын сүйрлийн тухай сануулга; 3) Бурханы ард түмнийг дарлаж төөрөгдүүлсэн зарим үндэстэнд ирэх шийтгэлийн тухай үгс; 4) Иерусалимын уналтын дараах Израилийн ард түмний тайтгарал ба ирээдүйн амлалт; 5) Гогийн эсрэг эш үзүүллэг; 6) Сэргэн босох, ЭЗЭНий өргөө ба үндэстний тухай Езекиелийн эш үзүүллэг гэсэн үндсэн 6 хэсэгт хуваан үзэж болно. Езекиел гүн итгэлтэй, төсөөлөл сайтай хүн байжээ. Түүний ихэнх ойлголт нь үзэгдэл хэлбэрээр ирж дамжуулсан санаанууд нь бэлгэдлийн чанартай хурц үйлдлүүдээр илэрсэн байдаг. Энэ номд сүнс сэтгэлийн дотоод шинэчлэлийн хэрэгцээ болон хүн бүр гэмийнхээ төлөөсийг үүрнэ гэдгийг онцолдог. Мөн эл үндэстний шинэ амьдралын тухай тунхаглал ч бий. Езекиел нь тахилч, эш үзүүлэгч хүний хувьд ЭЗЭНий өргөөг мөн ариун байхуйг ихэд чухалчилдаг хүн байжээ.

/Эх сурвалж: Ариун Бичээс Нийгэмлэг 2013 АРИУН БИБЛИ-ийн ЕЗЕКИЕЛ номын танилцуулга/

Нэвтрүүлгүүд

ХУУЧИН ГЭРЭЭ

by