Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x

ЕВРЕЙ

Улам нэмэгдсээр байсан эсэргүүцэлд тулж, итгэлээ орхих аюулд хүрсэн хэсэг итгэгчдэд зориулан энэ захидал бичигджээ. Тэднийг урамшуулж, Есүс Христ бол үнэн ба Бурханы эцсийн илчлэл юм гэдгийг харуулахдаа бичигч гурван зүйлийг онцолжээ. Үүнд 1) Есүс бол шаналал зовлонг даван туулж Эцэгийнхээ өмнө үнэнхүү дуулгавартай байсан, Бурханы мөнхийн Хүү бөгөөд Хуучин гэрээний эш үзүүлэгчид, тэнгэрэлч нар болоод Мосегоос ч дээд Нэгэн юм; 2) Есүс бол Хуучин гэрээний тахилч нараас давуу, Бурхан Өөрөө хүмүүст таниулсан Мөнхийн Тахилч; 3) Итгэгч хүн Есүсээр дамжин нүгэл, айдас, үхлээс хамгаалагддаг ба Христ бол Тэргүүн тахилч, жинхэнэ авралыг өгөгч бөгөөд амьтнаар тахил өргөх болон Еврейн шашин шүтлэгийн бусад ёс заншлаар урьдчилан илэрхийлэгдсэн Нэгэн юм хэмээсэн нь багтана. Израилийн түүхэн дэх алдартай хүмүүсээс заримынх нь итгэлийг жишээлэн дурдаад, итгэлдээ үлдэхийг уншигчдадаа уриалсан бичигч маань 12-р бүлэгт тэдэнд хандан эцсийг хүртэл Есүс дээр хараагаа тогтоон итгэлээр явж, шаналал хавчлага юу ч учирсан даван туулахыг ятгасан байна. Энэ ном зөвлөгөө ба сануулгын үгээр төгсдөг.

/Эх сурвалж: Ариун Бичээс Нийгэмлэг 2013 АРИУН БИБЛИ-ийн ЕВРЕЙ номын танилцуулга/

Нэвтрүүлгүүд

НЭВТРҮҮЛГҮҮД

by