Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x

ЕФЕС

Энэ захидалд юуны өмнө “тэнгэр дэх юмс болон газар дээрх бүх юмсыг Христэд нэгтгэх Бурханы зорилго”-ын тухай өгүүлдэг бөгөөд бүх хүн төрөлхтнийг Есүс Христтэй нэгтгэх энэхүү агуу төлөвлөгөөг амьдралынхаа утга учир болгохыг Бурханы хүмүүст мөн уриалжээ. Бурхан эцэг хүмүүсээ сонгосон, хамаг нүглийг нь уучилсан, Есүс Христээр нүглээс чөлөөлсөн болон Бурханы агуу амлалт Ариун Сүнсээр хэрхэн батлагдсаныг өгүүлэх замаар номын эхэн хэсэгт нэгдлийн тухай сэдвийг Паул өрнүүлжээ. Удаах хэсэгт Христ дор нэг болох хамтын амьдралын бодит хэв маягийг уншигчдадаа уриалсан байна. Ингэхдээ Бурханы хүмүүс Христтэй нэгдэх нэгдлийг ярианы хэд хэдэн хэлбэр ашиглан харуулахдаа чуулган бол бие, Христ үүний тэргүүн, чуулган бол барилга, Христ тулгуур чулуу нь, эсвэл чуулган бол эхнэр, Христ нөхөр нь гэх мэтээр зүйрлүүлжээ. Христ доторх Бурханы нигүүлслийн тухай эргэцүүлэлээ Паул энэ захидалд сэтгэлийн өндөр хөдлөлөөр илэрхийлэн бүх зүйлийг Христийн хайрын гэрэл, золиос, уучлал, нигүүлсэл ба ариун байдалд тусгасан байна. /Эх сурвалж: АРИУН БИЧЭЭС НИЙГЭМЛЭГ Ариун Библи Ефес номын тайлбар/

Нэвтрүүлгүүд

ШИНЭ ГЭРЭЭ

by