Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x

ИСАИА

МЭӨ 8-р зууны хоёрдугаар хагаст Иерусалимд амьдарч байсан их эш үзүүлэгч Исаиагийн нэрээр нэрлэгдсэн энэ номыг 3 үндсэн хэсэгт хуваан үзэж болно.
1. Өмнөд хаант улс Иуда хүчирхэг хөрш Ассирийн заналхийлэл дор байсан үеийн тухай 1–39-р бүлэгт гарч байна. Энэ хэсэгт Ассири бус харин Бурханд дуулгаваргүй итгэл дорой хандаж буй өөрсдийх нь гэм нүгэлтэй явдал Иудаг заналхийлж байна хэмээсэн Исаиа эш үзүүлэгчийн үзэл илэрхийлэл харагдаж байна. Тэрээр мөн хурц үг, үйлдлээрээ зөвт амьдрал шударга ёсыг ард түмэн, удирдагч нартаа уриалж, нэхэж улмаар Бурханаас ирж буй мөхөл сүйрлийг анхааруулдаг юм. Мөн дэлхий дахины амар амгалан цаг үе болон Давидын удмын жинхэнэ хааны тухай ч мөн зөгнөсөн байна.
2. Иудейчүүд олноороо Вавилонд олзлогдож, итгэл найдваргүй болсон цаг үеийн тухай 40–55-р бүлэгт өгүүлдэг. Ард түмнээ Бурхан чөлөөлж, шинэ амьдрал эхлэхээр Иерусалимдаа эргэн ирж суурьшихыг зөвшөөрөх цаг ирнэ гэдгийг тэрээр мөн тунхаглажээ. Бурхан бол түүхийн Эзэн агаад Израилиар дамжин бусад үндэстнийг ерөөх их зорилго бүхий төлөвлөгөөгөө ард түмэндээ зориулан бэлдсэн гэсэн санаа нь эдгээр бүлэгт гарч буй анзаарууштай агуулга юм.
3. Бурхан амлалтаа биелүүлж, ард түмэн Иерусалимдаа эргэн ирэх тухай нотолсон өгүүлэмж 56–66-р бүлэгт нэлээд гардаг. Зөвт ба шударга амьдрал, Амралтын өдөр, өргөл мөн залбирлын асуудлуудыг бас энд хөндсөн байна. Хамгийн анхаарал татсан хэсэг нь 61:1–2-р эшлэл бөгөөд Есүс үйлчлэлээ эхлэх үедээ үүнийг хэрэглэн дуудлагаа тодорхойлсон байдаг.

/Эх сурвалж: АРИУН БИЧЭЭС НИЙГЭМЛЭГ Ариун Библи Исаиа номын тайлбар/

Нэвтрүүлгүүд

ХУУЧИН ГЭРЭЭ

by