Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x

2 КОРИНТ

Коринт дахь чуулган ба Паулын харилцаа ярвигтай байх үед энэхүү захидал бичигджээ. Чуулганы зарим гишүүд Паулын эсрэг илт хүчтэй дайрч байсан ч тэрээр эвлэрлийн төлөөх чин хүсэлээ харуулаад зогсохгүй эвлэрэлд хүрсэнд туйлын ихээр баярлаж байгаагаа энэ захианд илэрхийлсэн байдаг.
Коринт дахь чуулганыхантай харилцах харилцаагаа Паул эхэн хэсэгт дурдаад, тэнд гарсан ичгүүрт хэрэг болон эсэргүүцэлд яагаад ноцтой хандсанаа тайлбарлаж, энэ хандлага нь гэмшил ба эвлэрлийг авчирсанд баярлаж буйгаа бичжээ. Улмаар Иудей дэх гачигдсан христитгэгчдэд туслах өгөөмөр сэтгэлийн өргөлийн тухай тэрээр энэ чуулганыханд хандсан байна. Захидлын сүүлчийн бүлгүүдэд, өөрсдийгөө жинхэнэ элч нар хэмээн тунхаглаж, Паулыг хуурамч гэж буруутгадаг, Коринт дахь хэсэг бусаг хүмүүсийн эсрэг, бичигч эрхэм элчийн эрхээ хамгаалсан байдаг. /Эх сурвалж: АРИУН БИЧЭЭС НИЙГЭМЛЭГ Ариун Библи 2 Коринт номын тайлбар/

Нэвтрүүлгүүд

ШИНЭ ГЭРЭЭ

by