Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x

1 КОРИНТ

Коринт хотноо байгуулсан чуулганд нь гарсан христитгэл, христэч амьдралтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэхээр Паул энэ захидлыг бичжээ. Тухайн үед Коринт нь Ромын харьяат Ахай мужийн төв, элдэв үзэлтэн дүүрсэн грек хот

байсан агаад худалдаа хөгжиж, урлаг соёлоороо гайхуулсан ч ёс суртахуун гажуудаж, аливаа шашин суртал дэлгэрсэн газар байв.

Коринт чуулганд үүссэн хагарал болон ёс суртахууны гажуудалд Паул зовниж, улмаар бэлгийн харилцаа ба гэрлэлт, мөс чанарын асуудал, чуулганы дэг жаяг, Ариун Сүнсний бэлэг, амиллын тухай асуудлуудад сайнмэдээ хэрхэн хариулж буйг сэтгэлийн гүнээс өгүүлжээ.

Бурханаас хүмүүст өгсөн хамгийн агуу бэлэг болох хайрын тухай илэрхийлсэн 13-р бүлэг нь энэ номын олонд хамгийн их танигдсан хэсэг юм. /Эх сурвалж: Ариун Бичээс Нийгэмлэг 2013 АРИУН БИБЛИ-ийн 1 Коринт номын танилцуулга/

Нэвтрүүлгүүд

ШИНЭ ГЭРЭЭ

by