Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x

Бидний үйлчлэл

“ЭЗЭН-д баярлагтун. Тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө.” Дуулал 37:4

Юуны түрүүнд, энэ үйлчлэлийг эхлүүлэх мэргэн ухаан, цаг боломжоор хангасан Бурханд алдар нь байг. Бидний хамтын үйлчлэл радио хэмээх хэвлэл мэдээллийн хэрэгслээр Библи суурьтай нэвтрүүлэг, цуврал хичээлүүдийг бэлтгэн нэвтрүүлэх зорилго хараатай. Тиймээс та манай цахим хуудаст зочилж, хэзээ хүссэн үедээ нэвтрүүлэг, хичээлүүдийг сонсох бүрэн боломжтой.

Харин та энэ линкээр орж гишүүнээр бүртгүүлээд радио нэвтрүүлгүүдийг татаж аваарай.

Мөн доорх линкээр орж, цахим шуудангаа бүртгүүлбэл, энэхүү хуудаст шинээр орсон бүх мэдээллийг товч агуулгыг цаг алдалгүй мэйлээрээ хүлээн авч, нэвтрүүлэг хичээлүүдийг хамгийн түрүүнд сонсох боломжтой болно.

Радио нэвтрүүлэг маань: Танин мэдэхүйн “Энд оршихуйн учир” нэвтрүүлэг, Библийн цэгцтэй боловсрол олгох “Библийн хуудсаар” радио хичээл, Бүтээлийн онолын сонирхолтой тайлбар, зүй тогтлын тухай өгүүлэх “Гайхамшигт ертөнц” нэвтрүүлэг, Монголын Эвангелийн Эвслийн захиалгат шууд ярилцлагат “Аврах цагариг” нэвтрүүлэг зэрэг болно.

Мөн та бидний үйлчлэлд нэгдэж, нэвтрүүлэг хичээлийг бусаддаа хуваалцаж, нэвтрүүлэг сонссон сэтгэгдэл, өөрчлөлт гэрчлэлээ чөлөөтэй хуваалцаж болно.

Буруутуудын зөвлөгөөгөөр алхдаггүй
Нүгэлтнүүдийн зам дээр зогсдоггүй
Басамжлагчдын байранд суудаггүй хүн ерөөлтэй еэ!
ЭЗЭН-ий хуулийг тэрээр бахдаж
Энэ хуулийг өдөр шөнөгүй бясалгана.
Урсгал усны дэргэд тарьсан мод адил
Ургацын цагт жимсээ ургуулж
Навчис нь үл хатна.
Аливаа үйл нь түүнд
Амжилтыг авчирна. /Дуулал 1:1-3/

Та бидний үйлчлэлийг Эзэн ургуулах болтугай!

by