Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x

Бидний тухай

Таны амар амгаланг эрэн мэндчилье.

“Ариун Бичээс Нийгэмлэг” нь гишүүддээ хандсан Төрийн Бус Байгууллага юм. 2003 онд 12-р сард Монгол дахь Эвангел, Католик, Ортодокс чуулганууд болон Христитгэлт байгууллагуудын оролцоотойгоор албан ёсоор байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. “Монгол туургатан даяар айл бүрд” гэсэн зорилго дор Бурханы үг бичмэл хэлбэрээр байж, уншигдах боломжийг хангахыг эрмэлзэнэ. Библи орчуулах, хэвлэх, түгээх, худалдах үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй. Ариун бичээс нийгэмлэг нь гишүүддээ өөрийн үйл ажиллагааг сурталчилж, гэгээрүүлэх улмаар нийгэмд эерэг өөрчлөлт авчрах зорилгын төлөө радиогийн захиалгат бүтээл бэлтгэж нэвтрүүлж байна. Эцэст нь, та бүхний Библийн үнэнээс суралцах энэхүү гайхамшиг аялал эрлээ олж, шинэ амьдрал тань амар тайвнаар бялхах болтугай!
Бурхан Эзэн таныг ивээх болтугай.

by