Энэ захидлын хоёр гол зорилго нь Бурхан ба Түүний хүү Есүс Христтэй нөхөрлөн амьдрахыг уншигчдадаа ятгах, энэхүү нөхөрлөлийг сүйтгэж чадах хуурамч сургаалаас сэрэмжүүлэх явдал ажээ. Эдгээр сургаал нь нүгэл бол махбодын ертөнцийн үр дүн тул Бурханы Хүү Есүс үнэндээ хүний биеэр оршиж байгаагүй гэх итгэл үнэмшил дээр суурилж байв. Тэдний багш нар энэ ертөнцийн санаа зовнилоос чөлөөлөгдөх нь аврагдах явдал бөгөөд үүнд ёс суртахуун ба бусдыг хайрлах талаар хийгээд байх зүйл байхгүйгэжзаажбайв. Элч Иохан энэ мэт сургаалыг эсэргүүцэн Есүс Христ хүний биеэр оршиж байсан хэмээн тодорхой мэдэгдэж, Есүст болон Бурханд хайртай хүн бүр бие биенээ хайрладаг гэдгийг онцолжээ.

/Эх сурвалж: Ариун Бичээс Нийгэмлэг 2013 АРИУН БИБЛИ-ийн 1ИОХАН номын танилцуулга/