Петрийн 2 дахь захидал эртний христитгэгчдийн нэлээд өргөн хүрээнд ханджээ. Гол санаа нь, худал сургаал заадаг, ёс бус явдалтай хуурамч багш нартай тэмцэх тухай юм. Эдгээр асуудлын хариуг Есүстэй хамт байсан болон сургаалыг нь сонсож явсан хүмүүсээр дамжин ирсэн Эзэн Есүс Христ болон Бурханы тухай үнэн мэдлэгийг баримталснаар олж мэдэх болно гэжээ. Ялангуяа Есүс Христийг эргэн ирэхгүй хэмээн заадаг хуурамч сургаалын талаар элч Петр илүү хөндөж, “Бурхан хэнийг ч мөхүүлэхийг хүсэлгүй, бүгдийг гэмшилд ирээсэй хэмээн хүсэж та нарт тэвчээртэй ханддаг” гэсэн юм. (3:9)

/Эх сурвалж: Ариун Бичээс Нийгэмлэг 2013 АРИУН БИБЛИ-ийн 2ПЕТР номын танилцуулга/