Энд оршихуйн учир

Зохиогч Эрнест Онейл “Энд оршихуйн учир” бүтээлийн радио нэвтрүүлгийг танд толилуулж байна. Амьдралын утга учир юу? Та энэ дэлхийд ямар учраас амьдарч байна вэ? Энэ бол үнэхээр чухал асуултууд гэдгийг мэдэх үү? Учир нь бид үүнийг мартаж, тунгааж бодохоо хойш нь тавьсаар нэг л мэдэх нь ээ, амьдралынхаа гуравны нэг, эсвэл бүр тэн хагасыг нь өнгөрүүлчихсэн байдаг. Тэгээд цаг нь ирэхэд “Амьдралын утга учир чухам юунд байв аа? Миний энд оршин буй учир шалтгаан үнэхээр юу вэ? гэсэн асуултынхаа хариуг ололгүй насыг илээх нь олонтаа. Хэрэв та амьдралынхаа утга учрыг юу гэдгийг хариулахаас татгалзвал, нэгэн насны амин чухал асуултанд хариулт олохын тулд өөрийн хичээл зүтгэл оюун бодол чадвар чадлаа дайчлахгүй л байна гэсэн үг.