Энэхүү захидлыг боолын эзэн Филемонд бичсэн ба түүнийг Колосай дахь чуулганы нэр хүндтэй гишүүн байсан гэж үздэг. Түүний Онесим гэдэг боол зугтан явж байхдаа, шоронд байсан Паултай учран Христэд итгэсэн төдийгүй эзэндээ эргэн очих болсонтой холбогдуулан энэ захидлыг бичжээ. Паул эл захидалд, зугтсан боолоо өршөөн хэлтрүүлж, түүнийг боол бус харин итгэлийн ах дүү хэмээн хүлээн авахыг Филемонд ятгасан байна.

/Эх сурвалж: Ариун Бичээс Нийгэмлэг 2013 АРИУН БИБЛИ-ийн ФИЛЕМОН номын танилцуулга/


Нэвтрүүлэг сонсох