Тит бол Христитгэлд хөрвөж улмаар сайнмэдээ дэлгэрүүлэх аянд Паулын дагалдан ажилчин, туслагч болсон грек хүн байжээ. Крэт дэх чуулганаа харгалзан үлдсэн залуу туслагчдаа хандсан энэ захидалд элч Паул үндсэн гурван зүйлийн талаар дурдсан байна. Ингэхдээ юуны өмнө чуулганы удирдагчид байх ёстой зан чанар болон крэтчүүдийн муу зан авирт хэрхэн хандах ёстой тухай сануулжээ. Улмаар чуулган дахь настай эрчүүд болон эргээд залуу бүсгүйчүүддээ заах настай эмэгтэйчүүд, залуу эрчүүд ба боолууд гэхчлэн янз бүрийн бүлгийн хүмүүст хэрхэн заан сургахыг Титэд зөвлөжээ. Эцэст нь бичигч бээр христэч зан байдлын талаар, ялангуяа амар тайван, нөхөрсөг байхыг мөн үзэн ядах, маргах, чуулгандаа бүлэглэн хуваагдахаас зайлсхийхийг зөвлөсөн байна.

/Эх сурвалж: Ариун Бичээс Нийгэмлэг 2013 АРИУН БИБЛИ-ийн ТИТ номын танилцуулга/