Муухай амттай онгоц

Одоогоос нилээд хэдэн жилийн өмнө нисэх онгоцны түүхэнд томоохон осол гарсан байдаг. Хөлөглөж байгаа нисэх онгоцных нь хөдөлгүүр шатаж байхыг харсан зорчигчдод үхлээс өөр зам үлдээгүй юм шиг санагдаж байсан бизээ.  Удалгүй ослын буулт хийсэн нисэх онгоц усанд хөвж байгаа дүрсийг мэдээллийн хэрэгслүүдээр түгээсэн байна.  Иймэрхүү томоохон осол ихэвчлэн муу мэдээ дагуулдаг боловч энэ удаад нисэх багийн гишүүд, зорчигчид нийлсэн 155 хүнээс нэг ч хүний амь нас эрсдсэнгүй.