Бага Азиас гаралтай Тимот хэмээх энэ залуугийн эх нь еврей, эцэг нь грек хүн байжээ. Тэрээр сайн мэдээ дэлгэрүүлэх Паулын аяны хамтран зүтгэгч, туслах нь байсан юм. Тимотод хандсан эхний захидлаа Паул сэтгэлийг нь зовоосон гурван зүйлийг шийдэхийн тулд бичжээ. Юуны өмнө, чуулганд үүссэн хуурамч сургаалаас сэрэмжүүлсэн байдаг. Энэ сургаал нь еврей ба еврей бус санааны холимог агаад хүний ертөнц бол ёрын муу, авралыг зөвхөн тусгай нууц мэдлэг болоод зарим төрлийн хоол, гэрлэлт мэтээс татгалзсанаар олж авна гэх үнэмшил дээр суурилж байжээ. Захидал мөн чуулганы удирдагч болон туслагчид байх ёстой шинж чанарын дүрслэл бүхий чуулганы удирдлага ба мөргөлийн талаарх зааврыг агуулдаг. Эцэст нь хэрхэн Есүс Христийн сайн үйлчлэгч байх болон итгэгчдийн янз бүрийн бүлгүүдэд хандсан үүрэг хариуцлагын талаар Тимотод зөвлөсөн байна.

/Эх сурвалж: Ариун Бичээс Нийгэмлэг 2013 АРИУН БИБЛИ-ийн 1 ТИМОТ номын танилцуулга/