Тесалоник

Тесалоник дахь чуулганыхны төөрөгдөл Христ ирэхийг хүлээхээс илүүтэй байсан нь тэдний үймэлдэх гол шалтгаан болжээ. Эзэний ирэх өдөр аль хэдийнээ болчихсон гэх тэдний үнэмшилд Паулын 2 дахь захидал хариу өгсөн юм. Тэрээр энэ бодлыг засаж, Христийг ирэхээс өмнө Христийг эсэргүүцэгч нүгэлт нэгэн” гэгдэх нууцлаг удирдагчийн дор нүгэл ба ёр муу дээд цэгтээ хүрнэ гэдгийг онцолсон байна. Хэдийгээр бэрхшээл төвөг болоод зовлон зүдүүр тулгарч байгаа ч итгэлдээ бат үлдэн Паул хийгээд хамтран зүтгэгч нарынх нь адил амьдралынхаа төлөө хөдөлмөрлөх, сайныг үйлдсэн хэвээр байхын чухлыг Паул уншигчдадаа хандаж онцлон өгүүлжээ.

/Эх сурвалж: Ариун Бичээс Нийгэмлэг 2013 АРИУН БИБЛИ-ийн 2 ТЕСАЛОНИК номын танилцуулга/