ЗАЛБИРЛЫН ХЭВ МАЯГ – Хэсэг 1

ЭРГЭЦҮҮЛЭЛ: Хэрвээ бид Бурханы ариун чанарыг ойлгох юм бол бид Бурханы өмнө ариунаар амьдарч чадна. Харин бид ариун амьдралаас татгалзах үедээ бид өөрсдийнхөө мөн чанараас татгалзаж байдаг.

Бие биенийгээ сайн таньдаг байлаа гээд үүнийг бид жинхэнэ нөхөрлөл гэж хэлэхгүй. Харин бие биентэйгээ ойр дотно, чин сэтгэлийн харилцаатай байх нь жинхэнэ нөхөрлөлийн зорилго юм.
Үүний нэгэн адилаар бид ч бас Бурхантай харилцахдаа зүгээр нэг зан үйл гүйцэтгэж байгаа юм шиг, эсвэл ямар нэгэн шашны дэг жаяг мөрдөж байгаа юм шиг байдлаар хандах юм бол энэ нь жинхэнэ харилцаа байж чадахгүй. Тиймээс бид Бурхантай харилцахдаа Бурхантай ойр дотно, Бурханыг хайрласан тэр хандлагаар харилцах нь чухал юм.
Бид хэн нэгэн хүнтэй ойртож нөхөрлөхийн тулд цаг гаргах нь чухал. Бас тухайн хүнтэйгээ байнгын харилцаатай байх нь чухал юм. Тэгвэл бидний залбирал бидэнд Эзэн Есүстэй байнгын харилцаатай байх боломжийг олгож байдаг. Тиймээс бидний залбирал ямар хэв маягтай байх ёстой вэ гэдгийг бид мэдэх нь чухал юм. Энэ бол бидний хувьд Библийн дагуу залбирах маш чухал алхам.
Өнөөдөр хамтдаа энэ чухал сэдвээр сурцгаах болно. Ингээд Др.Чарльз Стэнлийн ярианд анхаарлаа хандуулцгаая.