ХЭРЭГЦЭЭТЭЙ ЦАГТ ЯЛАЛТЫГ АВЧРАХ ХҮЧ - Хэсэг 2

ЭРГЭЦҮҮЛЭЛ: Бид “Бурхан хэн юм бэ” гэдгийг таньж мэдэх үед бидний эргэлзээ арилж, итгэл батжиж байдаг.

Бид бүгдийн амьдралд дааж давшгүй мэт санагдах тэр асуудлууд тулгардаг. Санхүүгийн хямрал, эрүүл мэндийн асуудал, харилцааны асуудал гэх мэт олон асуудлууд биднийг гарах гарцгүй мэт болгож мухардуулдаг. Харин Бурхан бидний хэрэгцээг бүрэн хангаж чаддаг гэдгийг бид мартаж болохгүй.
Бид өөрсдийнхөө сул дорой байдлыг хүлээн зөвшөөрч, Бурханаас хамааралтай амьдрах үед Бурхан бидний хэрэгцээ бүхнийг хангаж өгдөг. Харамсалтай нь бид ихэвчлэн асуудлыг өөрсдөө шийдэх гэж оролддог. Өөрсдийн гараар тэр асуудлыг шийдэж чадахгүй юм байна гэдгийг ухаарч, цөхрөх хүртлээ бид Бурханд хандалгүйгээр өөрөө хичээж зүтгэсээр байдаг. Харин бидний энэ бардам хандлага Бурханы ажилд хамгийн ихээр саад болж байдаг юм. Хэрвээ танд хэрэгцээ байгаа бол өөрийгөө юу ч хийж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрч Бурханд залбир, тэгээд итгэ. Учир нь залбирал болон итгэл нь хамтдаа нийлэхээрээ “ХЭРЭГЦЭЭТЭЙ ЦАГТ ЯЛАЛТЫГ АВЧРАХ ХҮЧ” болдог юм. Ингээд Др.Стэнлийн ярианд анхаарлаа хандуулцгаая.