Колоссай

Бага Азийн Ефесээс зүүнтээх Колоссай хотын чуулганд элч Паул энэхүү захидлыг бичжээ. Ром гүрний Ази дахь мужийн төв хот болох Ефесээс тэрээр хүмүүс явуулан энэ чуулганыг байгуулсан бөгөөд өөрийгөө энэ бүс нутгийг хариуцах учиртай хэмээн үздэг байсан юм. Бурханыг мэдэж бүрэн аврал олохын тулд зарим нэг сүнслэг хүч эрх мэдлүүдэд хүндэтгэл, мөргөл өргөх ёстой гэж шаарддаг хуурамч багш нар Колоссайн чуулганд гарсныг Паул олж мэджээ. Тэд итгэгчдийг хозлол, хоол хүнс бусад зүйлстэй холбоотой заавал сахих хатуу дүрмүүдэд захирагдах ёстой гэж зааж байв. Паул эдгээр сургаалыг эсэргүүцэхийн хамтаар жинхэнэ Христитгэлийн талаарх ойлголтыг энэ захидалдаа бичсэн байна. Есүс Христ л бүрэн аврал өгөх чадалтай ба энэ мэт өөр сүсэг, оролдлогууд нь итгэгчдийг Есүсээс гарцаагүй холдуулахад хүргэх талаар мөн Христээр дамжуулан Бурхан дэлхийг бүтээсэн ба Түүгээр дамжуулан өөртөө эргүүлэн авах тухай бас энэ дэлхий дээр зөвхөн Христтэй нэгдсэн нэгдлээр л аврал олох найдвар бий тухай санаанууд нь Паулын илэрхийллийн амин сүнс юм. Итгэгчдийн амьдралд хандсан энэхүү агуу сургаалын далд санааг Паул ийн нарийн тайлбарлажээ. Тухик эл захидлыг Колоссайд хүргэхдээ Онесимийг дагуулан явсан нь тэмдэглүүштэй сонин бөгөөд Паул түүний төлөө Филемонд хандан захидал бичиж байсан юм.

/Эх сурвалж: Ариун Бичээс Нийгэмлэг 2013 АРИУН БИБЛИ-ийн КОЛОССАЙ номын танилцуулга/