ХЭРЭГЦЭЭТЭЙ ЦАГТ ЯЛАЛТЫГ АВЧРАХ ХҮЧ - Хэсэг 1

ЭРГЭЦҮҮЛЭЛ: Бидний залбирал Бурхан төвтэй байхын тулд бид эхлээд Бурханаа таньж мэдэх хэрэгтэй. Тэгвэл Бурханыг таньж мэдэх цорын ганц арга зам бол Библийг судалж, Бурхан хүмүүсийн амьдралд хэрхэн ажилладаг болохыг олж мэдэх явдал юм.

Бурхан Их үерээр дамжуулан энэ дэлхий дээр сүйрлийг буулгах гэж байгаагаа Ноад урьдаас мэдүүлэх үед Ноа Бурханд итгэж хөвөгч бүхээгийг хийсэн байдаг. Мөн Мосе Бурханы дуудлагыг хүлээн авч Израильчуудыг Египетийн боолчлолоос чөлөөлсөн байдаг. Хуучин гэрээний энэ хоёр итгэмжит хүний өмнө хоёр өөр агуу үүрэг оногдсон боловч тэдэнд нийтлэг нэг зүйл байсан юм. Бурхан тэдэнд амлалтыг өгсөн. Харин тэд тэрхүү амлалтанд итгэсэн юм.
Өнөөдөр энэ цагт Др.Стэнли бидэнд Бурхан Өөрийнхөө амлалтанд үргэлж хүрдэг гэдгийг дахин сануулах болно. Хэрвээ Бурхан амласан бол тэр амлалтыг биелэсэнд тооцож болно. Харин бидний хувьд залбирлаараа дамжуулан Бурхантай хөл нийлүүлэн алхаж, итгэлээрээ амьдрах нь л чухал юм. Учир нь залбирал болон итгэл нь хамтдаа нийлэхээрээ “ХЭРЭГЦЭЭТЭЙ ЦАГТ ЯЛАЛТЫГ АВЧРАХ ХҮЧ” болдог юм. Ингээд хамтдаа Др.Стэнлийн ярианд анхаарлаа хандуулцгаая.