ЕСҮСИЙН НЭРЭЭР

ЭРГЭЦҮҮЛЭЛ: Бурханы өмнө хүссэн үедээ очиж, гуйлт залбирлаа өргөх эрхийг хэн бидэнд өгсөн юм бэ? Бурхан Өөрөө бидэнд энэ эрх мэдлийг өгсөн юм.

Есүс нэгэнтээ Өөрийн дагалдагч нартаа Өөрийнх нь нэрээр залбираарай гэж захьсан байдаг. Хэрвээ Өөрийнх нь нэрээр залбиран гуйх юм бол гуйлтанд нь заавал хариулах болно гэж Есүс амласан. Тэгвэл энэ үг нь яг юу гэсэн утгатай юм болоо? Бид “Есүсийн нэрээр залбирлаа, Амен” гэж залбирлаа дуусгах юм бол гуйсан бүхнээ заавал авна гэсэн үг үү?
Өнөөдрийн энэ цагт бүгдээрээ залбиралтай холоотой чухал үнэнийг олж мэдэх болно. Мөн бид Бурханы өмнө залбирлаа өргөхдөө ямар хандлагатай байх ёстой вэ гэдгийг ч бас үзэх болно. Мөн Есүсийн нэрээр залбирах нь ямар утга учиртай юм бэ? гэдгийг бид ойлгож авах болно. Ингээд Др.Чарльз Стэнлийн ярианд анхаарлаа хандуулцгаая.