БИБЛИЙН АРГА ЗАМААР ЗАЛБИРЧ СУРАХ НЬ—ХЭСЭГ 2

ЭРГЭЦҮҮЛЭЛ: “Залбирал таны өдөр тутмын амьдралын салшгүй чухал хэсэг мөн үү?”

“Залбирал таны өдөр тутмын амьдралын салшгүй чухал хэсэг мөн үү?” гэсэн асуултанд та шударгаар “тиймээ” гэж хариулж чадах уу?
Олон итгэгчид Бурхантай хамт байх цагийг тэр бүр гаргадаггүй. Тэдний хувьд энэ цаг залхуутай, уйтгартай цаг мэт санагддаг. Заримдаа өөрийгөө хүчлэн байж Библи уншихдаа, хүчлэн байж залбирахдаа танд ч бас ийм мэдрэмж төрдөг байж болох юм.
Гэтэл Бурхан бидэнд залбирлыг өгөхдөө хэзээ ч бидний урмыг хугалж, биднийг зоригийг мохоох гэж өгөөгүй. Харин ч Бурханд хандан залбирах залбирал бидний хувьд урам зориг, эрч хүч авах эх сурвалж байх учиртай юм.
Ингээд өнөөдөр Др.Чарльз Стэнлийн Библийн хичээлийг хамтдаа сонсож Библийн дагуу хэрхэн залбирах вэ гэдгийг сурч авцгаая. Др.Чарльз Стэнлийг урьж байна.