БИБЛИЙН АРГА ЗАМААР ЗАЛБИРЧ СУРАХ НЬ—ХЭСЭГ 1

ЭРГЭЦҮҮЛЭЛ: Бурхан бидний залбиралд хариулахаас төвөгшөөдөггй. Харин ч Тэр бидний залбиралд хариулахыг хүсдэг. Эзэн Есүс бидэнд юу гэж сургасан бэ? Гуй, хай, тогш гэж сургасан. Тэгвэл бидэнд өгөгдөх болно, бид хайсан зүйлээ олох болно гэж хэлсэн.

Бидний амьдралд ямар нэгэн асуудал тулгарах үед, эсвэл ямар нэгэн хэрэгцээ гарах үед бид маш шаргуугаар залбирч эхэлдэг. Гэтэл хэдэн өдөр эсвэл хэдэн долоо хоног өнгөрсөн ч нөхцөл байдалд ямар ч өөрчлөлт гарахгүй байвал бид аяндаа шантарч эхэлдэг. Бид залбирлаа зогсоодог. Гэтэл бид залбирлаа зогсоож, Бурханы хүслийг, Бурханы хариултыг эрэлхийлэхээ болих үед бид Бурханаас бидэнд бэлдсэн сүнслэг үнэт эрдэнэсийг алдаж байдаг. Бидний тэсвэр тэвчээрийг шалгасан тэр бүх хүнд хэцүү цагууд ихэнхдээ хамгийн гайхалтай ивээл ерөөлийг дагуулдаг гэдгийг бид мартаж орхидог.
Тэгвэл өнөөдрийн энэ цагт бид Библийн арга замаар хэрхэн залбирах вэ гэдэг талаар сурах болно. Ингээд Др.Стэнлийн ярианд анхаарлаа хандуулцгаая.