БУЗАР МУУД БУУЛТ ХИЙХИЙН НУУГДМАЛ АЮУЛ

ЭРГЭЦҮҮЛЭЛ: Та бузар муу зүйлд дахин дахин буулт хийсээр байх юм бол эцэстээ өөрийгөө буруу зүйл хийж байгаа эсэхээ мэдэхээ болих болно. Тийм учраас л буулт хийх нь аюултай байдаг.

Бузар мууд буулт хийнэ гэдэг бидний итгэлийн амьдралд маш хор хөнөөлтэй байдаг. “Ганцхан удаа шүү дээ” гэж бид өөрсдийгөө хуурах үед энэ нь эргээд биднийг маш том сорилт уруу татлага руу хөтөлж байдаг. Бид бузар мууд буулт хийж, “ганц удаа юм чинь” гэж өөрийгөө хуурсаар нэг л мэдэхэд Бурханы өмнө дуулгаваргүй амьдралаар амьдарч эхэлдэг.
Тэгвэл өнөөдөр Др.Чарльз Стэнли бузар мууд буулт хийх нь ямар хор хөнөөлтэй юм бэ гэдэг талаар бидэнтэй ярилцах болно. Гэм нүглийн өмнө өчүүхэн төдий буулт хийхэд л энэ нь ахисаар ахисаар нэг л мэдэхэд бид өөрсдөө тэрхүү гэм нүгэлдээ хүлэгдчихсэн явж байдаг. Тэгвэл “БУЗАР МУУД БУУЛТ ХИЙХИЙН НУУГДМАЛ АЮУЛ”-аас хэрхэн сэргийлэх вэ гэдгийг хамтдаа одоо сурцгаая. Ингээд Др.Чарльз Стэнлийн сургаалд анхаарлаа хандуулцгаая.