ИТГЭЛИЙН СУУРЬ

ЭРГЭЦҮҮЛЭЛ: “Бидний хүч чадал зөвхөн Есүс Христийн дотор л байдаг. Тийм учраас бид Бурханы өмнө өвдөг сөгдөөд “Эзэн Бурхан минь, хэрвээ Та л хийхгүй юм бол би үүнийг хийж чадахгүй” хэмээн залбирдаг байх учиртай.

Үл итгэгч хүмүүстэй маргалдаж мэтгэлцэх үедээ бид ихэвчлэн тэднийг давж гарахыг хичээдэг. Ингэхдээ бид өөрсдийнхөө итгэл үнэмшлийг мэргэн цэцэн үгээр илэрхийлэн хэлж, янз бүрийн тоо баримтаар баталж нотлохыг хичээдэг. Бид юунд итгэж байгаагаа сайн мэддэг байх нь чухал ч үүний хажуугаар бидний итгэлийн суурь нь яг юу юм бэ гэдгийг мэддэг байх нь маш чухал юм.
Бид үл итгэгч хүмүүстэй Христитгэлийн талаар ярилцахдаа хувьслын онол, эцсийн үеийн талаарх эш үзүүллэг гэх мэт олон янзын асуудлаар ярьсаар үндсэн шугамаасаа хазайх нь элбэг байдаг. Мэдээж үл итгэгч хүмүүсийн асуусан асуултад бид шударгаар хариулах хэрэгтэй. Гэхдээ бид болж л өгвөл яриагаа Христитгэлийн үндсэн асуудал руу, Христитгэлийн суурь луу чиглүүлж байх нь чухал юм. Христитгэлийн суурь нь Есүс Христ болон Түүний загалмай дээрх агуу үйлс шүү дээ. Элч Паул ч бас юуны түрүүнд үүнийг л ярихыг чухалчилдаг байсан. Бид ч бас үүнийг чухалчлах хэрэгтэй. Ингээд хамтдаа Др.Чарльз Стэнлийн сургаалд анхаарлаа хандуулцгаая.