ЭЗЭНИЙ ЗООГ

ЭРГЭЦҮҮЛЭЛ: “Эзэний зоогийг хайхрамжгүй, зохисгүй, буруу хандлагаар хүртэгч хэн бүхнийг Эзэн сахилгажуулах болно.”

Загалмайд цовдлогдон нас барахынхаа өмнөхөн Есүс Өөрийн дагалдагч нартаа Өөрийнхөө энэ дэлхийд ирсэн зорилгыг нэгэн онцгой аргаар тайлбарлаж өгсөн байдаг. Есүс Христ Өөрийн 12 дагалдагч нартайгаа сүүлчийн удаа зоог барихдаа энэхүү онцгой зан үйлийг үйлдсэн юм. Өнөөдөр бид үүнийг “Эзэний зоог” хэмээн нэрлэдэг. Талх дарсаар дамжуулаад Есүс маргааш нь Иерусалим хотын гадна, модон загалмайгаар дамжуулан хийгдэх тэр нэгэн шинэ гэрээг зураглан үзүүлсэн байдаг. Өнөөдөр Христийн чуулган бүхэлдээ энэхүү гэрээний нэгэн хэсэг болсон гэдгээ хүлээн зөвшөөрч “Эзэний зоог”-ийн ёслолыг үйлддэг. Тэгвэл өнөөдөр сүм чуулган бүрт үйлдэгддэг энэхүү онцгой ёслолын утга учир нь чухам юу юм бэ гэдгийг өнөөдөр Др.Чарльз Стэнли бидэнд тайлбарлан таниулах болно.