ХРИСТИЙН АМИЛАЛТАД ИТГЭХИЙН АЧ ХОЛБОГДОЛ

ЭРГЭЦҮҮЛЭЛ: “Есүс Христийн амилалтыг Бурхан эхнээсээ төлөвлөсөн байсан. Хэрвээ амилалт байхгүй бол Есүс Христийн үйлчлэл тэр чигээрээ бүтэлгүйтэл болж хувирах байсан. Есүс Христийн бидэнд өгсөн аврал нь Түүний амилалттай шууд холбоотой юм. Хэрвээ амилалт байгаагүй бол аврал ч байхгүй байх байсан. 

Одоогоос 2000 жилийн тэртээд Есүс Христ энэ дэлхий дээр мэндэлсэн. Тэрээр энэ дэлхий дээр амьдарч, энэ дэлхийн хүмүүст үйлчилж байсан. Эцэст нь Есүс цовдлогдон нас барж, оршуулагдаад, гурав хоногийн дараа үхлээс амилж, булшнаасаа гарсан. Есүс Христийн үхэл болон Түүний амилалыг ойлгож байж бид Түүний агуу үйлчлэлийг, хүн төрөлхтөнд өгсөн мөнхийн авралыг ойлгох боломжтой болох юм. Өнөөдөр бид 1 Коринт номын 15-р бүлэг дээрээс “ХРИСТИЙН АМИЛАЛТАНД ИТГЭХИЙН АЧ ХОЛБОГДОЛ”  чухам юу юм бэ гэдгийг үзэх болно. Өнөөдрийн Библи судлалын энэ цагаар дамжуулаад бид Христэд итгэгч хүмүүсийг үхлийн дараа ямар ирээдүй хүлээж байгаа талаар онцгойлон үзэх болно. Ингээд хамтдаа Др.Чарльз Стэнлийн сургаалд анхаарлаа хандуулцгаая.