ХРИСТИЙН АМИЛАЛТЫГ ҮГҮЙСГЭХИЙН ҮР ДАГАВАР

ЭРГЭЦҮҮЛЭЛХэрвээ Христийн амилалт байхгүй бол бидний итгэл утгагүй хоосон зүйл болж хувирах болно. Хэрвээ амилалт байхгүй юм бол бидний амьдралд ямар утга учир байгаа юм бэ? Хэрвээ амилалт байхгүй юм бол бидний амьдрал ч ямар зорилгогүй болж хувирах болно.

 ХАМТДАА нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар бид “Христийн амилалтыг үгүйсгэхийн үр дагавар” нь юу юм бэ? гэдэг талаар үзэх болно. Олон хүмүүс Христийн амилалтын ач холбогдлыг маш дутуу үнэлж амьдардаг. Үүнийг өөрсдийнх нь амьдралд нэг их хамааралтай зүйл биш мэтээр боддог. Гэтэл Христ үхлээс амилсан гэдэг нь Есүс Христ бол Бурхан гэдгийг батлах баталгаа болж өгдөг. Есүс Христэд үхлийг ялан дийлэх хүч чадал бий гэсэн баталгаа болж өгдөг. Өнөөдөр бид хамтдаа энэхүү гайхамшигтай үнэний талаар сурцгаах болно.