ЗАГАЛМАЙН АМИН ЗҮРХ -2

ЭРГЭЦҮҮЛЭЛИтгэгч бидний амьдралыг хүчээр удирдах хүч чадал Сатанд огтоос байхгүй. Харин бид өөрсдөө л энэ боломжийг Сатанд нээж өгдөг.

Загалмайд цовдлох гэдэг нь хүн төрөлхтний сэдэж олсон хамгийн харгис хэрцгий цаазын арга хэлбэр юм. Ромын Эзэнт гүрний үед гэмт хэрэгтнүүдийг загалмайд цовдолж алах нь түгээмэл үзэгдэл байсан. Тэр битгий хэл хамгийн адгийн гэмт хэрэгтнүүдийг урууг нь харуулан цовдолдог байсан байна. Бидний Эзэн Есүс Христ тэрхүү аймшигт загалмайн үхлээр үхэхдээ бидний аврал, бидний уучлал, бидний мөнхийн амьдралын төлөө амиа өгсөн гэдгийг өнөөдөр Др.Чарльз Стэнли бидэнд дахин сануулж байна. Ингээд хамтдаа Др.Чарльз Стэнлийн сургаалд анхаарлаа хандуулцгаая.