ЗАГАЛМАЙН АМИН ЗҮРХ

ЭРГЭЦҮҮЛЭЛЗагалмайг үл тоогч нэгэн байгаа бол би нэг ноцтой зүйлийг тэр хүнд хэлмээр байна. Юу гэвэл загалмайг үл тооно гэдэг Бурханыг доромжлохтой агаар нэг. Яагаад гэвэл загалмай нь Христитгэлийн амин зүрх юм.

Хэрвээ Есүсийн 12 дагалдагчдын нүдээр харах юм бол загалмайд итгэнэ гэдэг ямар ч боломжгүй зүйл байсан. Есүс тэдэнд энэ тухай хэлж ойлгуулахыг оролдох бүрт тэд Түүний үгийг хүлээж авахаа эрс татгалздаг байсан. Аврагч Мессиа яагаад Өөрийгөө загалмайд хадагдахыг зөвшөөрнө гэж? хэмээн тэд бодож байсан. Тэдний төлөө болон хүн төрөлхтний төлөө Есүс Христийн хийх гэж байсан тэр зүйлийг тэд ерөөсөө ойлгож чадахгүй байсан. Харин өнөөдөр Др.Чарльз Стэнли бидний анхаарлыг загалмай руу дахин хандуулахыг хүсэж байна. Ингэхдээ ЗАГАЛМАЙН АМИН ЗҮРХ нь яг юу юм бэ? гэдгийг бидэнд ойлгуулж, Есүс Христ яагаад заавал загалмайд хадагдах ёстой байсан юм бэ гэдгийг бидэнд тайлбарлаж өгөх болно. Энэ утга учрыг ойлгоогүй хүмүүсийн хувьд загалмай гэдэг бол харгислал хэрцгийллийн илэрхийлэл болдог. Харин утга учрыг нь ойлгосон хүмүүсийн хувьд загалмай нь Бурханы агуу хайр, Түүний төгс мэргэн ухааны илэрхийлэл болдог билээ. Ингээд хамтдаа Др.Чарльз Стэнлийн ярианд анхаарлаа хандуулцгаая.