АРИУН СҮНСЭЭР ДҮҮРЭН БАЙДЛАА ХЭРХЭН ХЭВЭЭР ХАДГАЛАХ ВЭ?-2

Эргэцүүлэл: Бурханаас биш диаволоос эхлэлтэй бодол сэдлүүдийг өөгшүүлснээрээ бид “бузар мууг үйлдэх сонголтыг” хийж байдаг. Энэ тохиолдолд бид диаволд амьдралынхаа үүд хаалгыг нээж өгч байгаатай адил юм.

Бидний үйлдэж буй гэм нүгэл бидний үйлдлээр илэрхийлэгдэхээсээ өмнө эхлээд бидний бодол санаанд үйлдэгддэг. Хэрвээ бид уруу татлагыг ялан дийлж, Ариун Сүнсээр удирдуулан амьдрахыг хүсэж байгаа л бол бид оюун санаан дахь тэрхүү тулаанд ялалт байгуулж сурах нь чухал юм. ХАМТДАА нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар бид чухамдаа энэ тухай сурах болно. Таны бодол санаа таны итгэлийн амьдралын амжилттай шууд холоотой юм. Хэрвээ та Ариун Сүнсээр удирдуулан амьдрахыг хүсэж байгаа бол өөрийнхөө бодол санааг хамгаалж сурах хэрэгтэй юм. Ингээд хамтдаа АРИУН СҮНСЭЭР ДҮҮРЭН БАЙДЛАА ХЭРХЭН ХЭВЭЭР ХАДГАЛАХ ВЭ? гэсэн сэдвээр үргэлжлүүлэн сурцгаая.