АРИУН СҮНСЭЭР ДҮҮРЭН БАЙДЛАА ХЭРХЭН ХЭВЭЭР ХАДГАЛАХ ВЭ?

ЭРГЭЦҮҮЛЭЛУруу татлага, гэм нүгэл, муу сүнсэнд үгүй гэж итгэлтэйгээр хэлэх Бурханы эрх мэдэл танд бий.

Бид авралыг авч Бурханы гэр бүлийн гишүүд болох үедээ бидний амьдрал өмнөхөөсөө өөр болох ёстой юм байна гэдгийг ухаардаг. Тиймээс бид өөрсдийнхөө амьдралыг өөрчлөх гэж байдгаараа хичээж эхэлдэг. Харамсалтай нь бидний энэ бүх үйлдлүүд үргэлж бүтэлгүйтлээр төгсдөг. Яагаад гэвэл бид амьдралдаа өөрчлөлтийг өөрийнхөө хүчээр хийх гэж оролддог. Харин Бурхан биднийг Өөрөөс нь ангид юуг ч хийж чадахгүй гэдгийг тодорхой хэлсэн байдаг. Тиймээс ч Бурхан бидэнд Ариун Сүнсээ өгсөн. Тийнхүү Ариун Сүнсний хүчээр бид өөрсдийн хүчээр хийж чадахгүй тэр бүх зүйлсийг хийж чаддаг. Гэхдээ Ариун Сүнсээр удирдууллаа гээд бид огт гэм нүгэл үйлдэхгүй болно гэсэн үг бишээ. Ингээд хамтдаа Др.Чарльз Стэнлийн сургаалд анхаарлаа хандуулцгаая.