АРИУН СҮНСЭЭР ДҮҮРЭН АМЬДРАЛ ЯМАР БАЙДАГ ВЭ?

ЭРГЭЦҮҮЛЭЛБид Ариун Сүнсээр удирдуулж, Есүс Христийг амьдралаараа гэрчлэн харуулж байгаа бол тэр амьдралыг Ариун Сүнсээр дүүрэн амьдрал гэж хэлж болно. 

Ариун Сүнсээр дүүрэн итгэгч хүн ямар байдаг вэ? Энэ бол хариулахад амаргүй асуулт. Олон хүмүүс Христэд итгэдэг гэж ярьдаг ч тэдний үйлдэл, тэдний хандлага нь тэдний үг яриатай нийцдэггүй шүү дээ. Тэгвэл өнөөдрийн ХАМТДАА нэвтрүүлгээр Чарльз Стэнли бидэнд “Ариун Сүнсээр дүүрэн амьдрал”-ыг ялгаж таних арга бол ҮР ЖИМС юм хэмээн өгүүлж байна. Өнөөдрийн хичээлээр дамжуулаад бид бидний амьдрал дахь үр жимс нь Ариун Сүнсний үр жимс үү үгүй юу гэдгийг ялгаж салгаж сурах болно. Др.Стэнлийн сургаалд анхаарлаа хандуулахаас өмнө “Үр жимсийг ургуулагч нь бид биш” хэмээх чухал үнэнийг санацгаая. Энэ бол Ариун Сүнсний ажил юм. Ингээд Ариун Сүнсээр дүүрэн амьдрал ямар байдаг вэ? гэсэн сэдвээр хамтдаа сурцгаая.