СҮНСЛЭГ АМЬДРАЛЫН ТҮВШИН 1-Р ХЭСЭГ

ЭРГЭЦҮҮЛЭЛ: Хүний гэмт мөн чанарыг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр сул тавих юм бол түүний дотроос ямар ч хорон муу, аймшигтай үйлдэл гарч мэднэ.
Таны амьдрал ямар түвшинд байна вэ? гэж асуувал бидний ихэнх нь өөрсдийнхөө ажлын амжилт, гэр бүлийн байдал, санхүүгийн асуудлаа хэлэх байх. Мэдээж энэ бүх зүйлс бидний амьдралын нөхцөл байдлыг тодорхой хэмжээгээр тодорхойлно. Гэхдээ бидний амьдрал яг ямар түвшинд байгааг тодорхойлдог нэгэн чухал хүчин зүйлийг бид тэр бүр анзаардаггүй.
Өнөөдөр Чарльз Стэнли биднийг материаллаг бус харин сүнслэг зүйлст анхаарлаа хандуулж, сүнслэг өнцгөөс амьдралаа олж харахыг уриалж байна. Ингээд хамтдаа Др.Чарльз Стэнлийн ярианд анхаарлаа хандуулцгаая.