БУРХАНЫ АГУУ ЧАНАР

Хүмүүс энэ дэлхийн ямар нэгэн ан амьтан, араатан жигүүртэн эсвэл хүнийг шүтэх үедээ Агуу Бурханыг доромжилж байдаг. Орчлон ертөнцийг бүтээсэн Бурханы оронд өөр бусад зүйлийг шүтэн дээдлэх нь доромжлол юм.

Петр Иохан, Иаков 3 Есүс Христийг уулан дээр хэрхэн хувирч өөрчлөгдөхийг нүдээрээ харсан байдаг. Тэд Есүсийн сүр жавхланг нүдээрээ харж гайхан биширч байсан. Нөгөөтэйгүүр тэрхүү уулнаас буугаад Есүс хэрхэн эгэл жирийн хүмүүсийн дунд ажиллаж амьдарч байгааг ч бас тэд нүдээрээ харсан билээ. Бид Бурханы агуу чанарыг таньж мэдэхийн тулд ямар нэгэн ер бусын зүйлийг мэдэрч, ямар нэгэн хүчтэй оршихуйд орох ёстой гэж эндүүрдэг. Гэтэл үнэн хэрэгтээ бидний өдөр тутмын эгэл жирийн амьдрал дунд Бурхан хэрхэн хүчирхэг оршихуйгаараа бидэнтэй хамт байгааг олж харах нь хамгийн чухал юм. Ингээд “Бурханыг таньж мэдэхийн давуу тал” хэмээх цуврал хичээлийн хүрээнд Бурханы агуу чанаруудын талаар хамтдаа сурцгаая.