АЛДАГДСАН БОЛОМЖ ХЭСЭГ 2

Хувь хүн юмуу улс үндэстэн, эсвэл сүм чуулган ялгаагүй Бурханыг таньж мэдэх тэрхүү агуу ариун боломжийг алдах үед, тэр үнэнээс ухрах үед уруудан доройтож, мөхөх зам руугаа эргэлт буцалтгүй ордог.

Дуулал 19 дээр “Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, Огторгуй гарынх нь бүтээлийг тунхаглаж байна” гэсэн байдаг. Бурханы бүх бүтээлүүд Бурханыг оршин байдаг гэдгийг гэрчлэн тунхаглаж байдаг гэж Библи бидэнд хэлдэг. Тиймээс Бурханд итгэхгүй байх шалтаг бидэнд байхгүй. Хэдий тий боловч үй олон хүмүүс Бурханыг таньж мэдэх мэдлэгээс зориудаар татгалзан амьдарсаар байна. Гэхдээ үүнийхээ үр дагаварыг тэд бүгд амсдаг. ХАМТДАА нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар Чарльз Стэнли бидэнд, Бурханд итгэж, Бурханыг таньж мэдэхээс зориудаар татгалзах үед тухайн хүнд юу тохиолддог тухай өгүүлэх болно. Ингээд хамтдаа Чарльз Стэнлийн ярианд анхаарлаа хандуулцгаая.