ЗОВЛОН ДУНД Ч УРАГШ ДАВШИХ НЬ 9

Бурхан бидний амьдралд зовлон бэрхшээлийг зөвшөөрдөг нэг үндсэн шалтгаан бол Бурхан биднийг Христтэй адилхан дүр төрхийн дагуу өөрчлөхийг хүсдэг юм.

Бурхан биднийг Өөрийнхөө Хүүтэй адил болгон өөрчлөхөөр урьдаас тогтсон юм. Сүнслэг өсөлтөнд хувь нэмэр оруулах чухал олон зүйлс бидний амьдралд байдаг. Гэхдээ Др.Стэнли бидэнд хэрвээ бид “буруу зорилгоор зөв зүйлийг хийх юм бол” бидний сүнслэг өсөлт саатах болно гэдгийг сануулж байна.