БИДНИЙ БАГШ

Бурханы Сүнс биднээр хийлгэхийг хүсэж байгаа тэр үйлс бүхэн эцсийн дүндээ бидэнд Бурханыг таниулах хичээл болж байдаг.  

“Надад хэний ч туслалцаа хэрэггүй. Би үүнийг өөрөө хийж чадна”. Бид бүгд л энэ үгийг их бага ямар нэгэн хэмжээгээр хэлдэг. Мэдээж бидний өөрсдөө хийж чадах зүйлс олон бий. Гэхдээ зарим нэг зүйлс дээр бид Бурханаас хамааралтай байх ёстой байдаг. Чухамдаа үүнийг л Др.Стэнли бидэнд өнөөдөр сануулж байна. Бид Бурханы алдрын төлөө гээд ямар ч зүйлийг хийсэн зөвхөн өөрийнхөө хүч чадалд түшиглэх юм бол бид гарцаагүй бүтэлгүйтэх болно. Бид заавал бүтэлгүйтлээр дүүрэн амьдрах албагүй юм. Ариун Сүнс бидэнтэй хамт байж бидэнд туслахад хэзээд бэлэн байдаг. Өнөөдөр бид Ариун Сүнс бол “Бидний Багш” гэсэн сэдвээр хамтдаа үзэх болно.