БИДНИЙ ГЭРЧЛЭЛ 2

Хэрвээ, бидний бодит амьдралд  бидний амаар ярьж байгаа гэрчлэлтэй нийцэхгүй тийм зүйл бага ч болов байх юм бол энэ нь эргээд бидний гэрчлэлийг булингартуулж байдаг.

Библи дээрх Бурханд агуугаар үйлчилсэн үйлчлэгч нарын тухай бодох үед таны дотор хэний нэр орж ирдэг вэ? Мосе юу? Давид уу? Паул уу? Петр үү? Эдгээр эрчүүд Бурханы төлөө агуу зүйлсийг хийсэн нь үнэн боловч эднээс ч дутахааргүй гайхалтайгаар Бурханд үйлчилсэн тийм баатрууд олон бий. Өнөөдөр Др.Стэнли бидэнд Библи дээр тэр бүр дурдагдаад байдггүй нэгэн гайхалтай баатрын талаар өгүүлэх болно. Тэр хүний дотор бусдад үйлчлэх гайхалтай зүрх сэтгэл байсан. Тэр хүн бол бидний бахархан дуурайвал зохих хүмүүсийн нэг мөнөөсөө мөн юм. Тэр хүнийг Филип гэдэг. Өнөөдөр хамтдаа Филип нэгэн Етиоп хүнтэй уулзсан уулзалтын талаар үзэнгээ энэ түүхээс “бидний гэрчлэл” яг ямар байх ёстой юм бэ гэдгийг үзэцгээх болно.