БИДНИЙ БАЯЛАГ 2

Таны зөв хандлагаар, зөв сэдлээр бусдад зориулсан бүхэн чинь, Бурханы үйлчлэлд зориулсан бүхэн чинь тэнгэрт эрдэнэс болон хадгалагдах болно гэж Есүс хэлсэн.

Бид хүүхдийг уншиж сургахын тулд шууд том нэвтэрхий толь бариулдаггүй шүү дээ. Эсвэл жолоо барьж дөнгөж сурч байгаа хүнд уралдааны машин бариулдаггүй шүү дээ. Харин бид тухайн хүнийхээ нас болон чадварын онцлогт нь тааруулж бүгдийг анхан шатнаас нь эхэлдэг. Итгэгч бидний хувьд “Бидний баялаг” бол биднийг сүнслэг өсөлтөд хүргэх маш үр нөлөөтэй хэрэгсэл юм. Санхүүгийн ухаалаг менежмент бол бидэнд сүнслэг сахилга батыг суулгадаг Бурханы олон хэрэгслүүдийн нэг юм. Энэ талбар дээр та хэр өсөлттэй байгаагаа өнөөдрийн Др.Чарльз Стэнлийн сургаалаар олж хараарай.