ҮЙЛЧЛЭЛИЙГ ОЙЛГОХ НЬ 2

Есүс Христийн сайн мэдээг дээвэр дээрээс хашгирах ёстой байтал Бурханлаг хүмүүс яагаад ийм чимээгүй байдагт би гайхдаг.

Марафон гүйлт бол 26 км тасралтгүй гүйдэг маш тэсвэр тэвчээр шаардсан уралдаан. Энэ уралдаанд оролцож буй тамирчид сайтар бэлтгэгдсэн байх ёстойгоорс гадна замаасаа гарахгүй, ухарч няцахгүй байнга бариаг харж явах ёстой байдаг. 1 Коринт 9-р бүлэг дээр элч Паул итгэлийн амьдралыг яг л ийм уралдаантай зүйрлэсэн юм. Зарим итгэгчид итгэлийн амьдралынхаа гараанаас маш хурдан гүйдэг боловч уралдаанаа дуусгаж чадалгүй сульдан зогсох нь ч бий. Гэтэл зарим нь замаасаа гарч уралдааны орхидог. Харин зарим нь уралдаанаас айж, гараанаасаа хэзээ ч урагш алхдаггүй. Харин тэсвэр тэвчээртэйгээр замаа дуусгасан хүмүүсийг шагнал хүлээж байдаг. Тэгвэл та ямар уралдаанд гүйж явна вэ? Таны хичээл зүтгэл шагнагдах болов уу? Эсвэл шагналд тэнцэхгүй байх болов уу? Энэ л асуултын хариултыг өнөөдөр Др.Чарльз Стэнли бидэнд өгөх болно.