БУРХАНААР ӨЛСӨЖ ЦАНГАХ ҮЕД БИДНИЙ ДОТОР ДҮҮРДЭГ ТЭРХҮҮ АМАР ТАЙВАН, БАЯР ХӨӨР

Зар сурталчилгаа гэдэг хүний дотор тухайн зүйлийг авах хүсэл төрүүлэхэд оршин байдаг. Шинэ тоглоом, шинэ загвар, шинэ бүтээгдэхүүн бидэнд тухайн зүйлээр дутагдах сэтгэлийг төрүүлдэг. Хэдийгээр бид тэр бүх зүйлсийн хамгийн сүүлийн загваруудыг олж авсан ч бидний дотор байдаг хүсэл хэзээ ч ханадаггүй шүү дээ. Өнөөдрийн “Хамтдаа” хичээлээр бид “Эзэн Бурханаар өлсөж цангах үед бидний дотор дүүрдэг тэрхүү амар тайван, баяр хөөр”-ийн талаар сурах болно. Хичээлээ сонсоцгооё.