ЗАЛБИРЛААР АСУУДЛЫН ГАРЦЫГ ОЛОХ НЬ

Бурхан бидний эрүүл мэнд, бидний санхүү, бидний ажил, бидний харилцаа болон бидний мөнхийн ирээдүйн талаар сонирхож байдаг. Тэр бидний бүх зүйлийг сонирхдог. Яагаад гэвэл Тэр хайрын Аав маань Өөрийн хүүхдүүдээ гайхалтайгаар анхааран харж ханддаг юм.

Хуучин Гэрээнээс Бурхан Өөрийн ард түмнээ дахин дахин хүнд нөхцөл байдалд оруулж байсныг харж болно. Иошуа болон Гидеоны түүхийг эргэн санацгаая. Бас Мосе фараон хоёрын талаар ч гэсэн эргээд нэг бодоод үзэцгээе. Бурханы ард түмэн өөрсдийн хүчээр давж гарахын аргаггүй хүнд байдалд ороод Түүний өмнө тусламж гуйн хашхирсан түүхэн үйл явдлын тухай доктор Стенли таны сонорт хүргэж байна. Ямар ч асуудал тулгарлаа гэсэн залбирал бидний авах сүүлчийн арга хэмжээ биш харин  нэн тэргүүний хийх зүйл маань байх болтугай. Ингээд өнөөдрийн “ХАМТДАА” нэвтрүүлгээр доктор Стенлигийн бэлтгэсэн сургаалыг хүлээн авч сонсоно уу.