БУРХАНААР ӨЛСӨЖ ЦАНГАСАН ЗҮРХ СЭТГЭЛ

Бид өнөөдөр амьдрал дээрээ маш олон оддыг хардаг. Жүжигчид, хөгжимчид, спортын тэдгээр оддыг олон сая хүн шүтэн биширдэг. Хэдийгээр тэдэнд бүх зүйл байгаа юм шиг харагддаг ч тэдэнд байгаа тэр бүх эд баялаг нэр хүнд алдар суу нь тэдний хоосон зүрх сэтгэлийг дүүргэж чаддаггүй. Өнөөдөр доктор Стенли бидэнд “Хэрвээ бид Бурхантай ойр дотно харилцаатай байхгүй юм бол бид баян эсвэл ядуу байхаас үл шалтгаалан зүрх сэтгэлдээ хөндий хоосон байх болно” гэдгийг сануулж байна. Бидний зүрх сэтгэлийг ганцхан Бурхан л анагааж чадна. “Хамтдаа” нэвтрүүлэгтэйгээ хамт байж Бурханаар өлсөж цангах зүрх сэтгэлийг өөрсдийн дотор бий болгоорой.