ИТГЭЛЭЭ ХЭРХЭН ӨВЛҮҮЛЭХ ВЭ? - 2 хэсэг

Хэрвээ та өөд болохдоо үр хүүхдүүддээ ганцхан зүйл л үлдээх ёстой болбол юу үлдээх вэ? Мөнгө үү? Үл хөдлөх хөрөнгө үү? Хадгаламжийн дэвтэр үү? Бид үр хүүхдүүддээ өв үлдээх талаар бодохдоо голдуу материаллаг зүйлсийн талаар боддог. Гэтэл тэдэндээ сүнслэг баялаг өвлүүлэн үлдээх тал дээр төдийлөн боддоггүй. Харин энэхүү сүнслэг баялаг маань тэдний амьдралын хүнд хэцүү үеүдэд өвчин зовлон, ядуурал, бэрхшээл саадыг даван гарахад хамгийн чухал дэмжлэгийг үзүүлдэг юм. Өнөөдрийн сургаалаараа доктор Стенли та бүхнийг “Өөрсдийн итгэлийг хэрхэн өвлүүлэх вэ” гэдэг дээр хандуулахыг хүсч байна.