Эш үзүүлэгч Зефаниа нь МЭӨ 7-р зууны сүүл үе буюу МЭӨ 621 онд Иосиа хааны хийсэн шашны шинэчлэлээс 10аад жилийн өмнө номлож байсан хүн юм. Иудаг өөр шүтээнд мөргөх үед ирэх шийтгэл, сүйрлийн өдөр ба айсуй мөхлийн тухай танил сэдвүүдийг энэ номд хөндсөн байдаг. ЭЗЭН, бусад үндэстнийг ч мөн шийтгэх бөгөөд хэдийгээр Иерусалим сүйрсэн ч нэгэн цагт тэнд амьдрах зөвт даруу хүмүүс энэ хотыг сэргээнэ гэдгийг мөн илчилжээ.

/Эх сурвалж: АРИУН БИЧЭЭС НИЙГЭМЛЭГ Ариун Библи ЗЕФАНИА номын тайлбар/