БУРХАНЫ ОРШИХУЙГААР ТЭНХЭЭЖИХ НЬ

Хэзээ та хамгийн сүүлд, урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр Бурханы оршихыг мэдэрсэн бэ? Өөрөөр хэлэх юм бол Түүний оршихуйг амьдралдаа үгээр хэлэхийн аргагүйгээр мэдэрсэн тэр мөчөө та санаж байна уу? Үнэхээр үгээх илэрхийлэхийн аргагүй дотно, гайхамшигтай мэдрэмж байдаг. Тэхээр энэ мэдрэмжийг та залбирч байхдаа мэдэрсэн үү? Аль эсвэл магтан дууны дунд уу?  Магадгүй хэн нэгэнд Сайн Мэдээ ярьж өгч байхдаа мэдэрсэн үү? Эсвэл хэн нэгэний төлөө зүрхээ өргөн залбирч байх үедээ ч Бурханы оршихуйг мэдэрсэн байх. Хэцүү цаг үеүүдээр туулж байх үедээ, Бурханд тулж, Түүнд найдан байхад Бурхан тантай ер бишийн учралаар дотно учирсан байх боломжтой. Ямар ч гэсэн Бурхан өөрийгөө танд онцгой аргаар мэдрүүлсэн байна. Тэрээр зүгээр л тантай уулзахаар шийдэж, тухайн үед таны амьдралыг зогсоож Бурхан тантай уулзахаар дөхөж иржээ. Бурхан яах гэж ингэв? Бурхан танд өөрийгөө илчлэн харуулж, өөрийгөө илэрхийлэн, өөрөө таны амьдралыг сонирхдог гэдгээ мэдрүүлж байгаа хэрэг л дээ.