Хабаккук

Эш үзүүлэгч Хабаккукийн үгс нь МЭӨ 7-р зууны сүүл үед хамаарах бөгөөд энэ цаг үед вавилончууд буюу халдеичууд хүчирхэг байлаа.Тэдний хэрцгийлэлд Хабаккук туйлаас зовон гунихарч, ЭЗЭНд хандан, яагаад зөвт хүмүүс нь сүйрч байхад дуугүй байгааг асуусан (1:13) байдаг бөгөөд товлосон  цагтаа ажлаа хийнэ гэсэн ЭЗЭНий хариулт 2:4-р эшлэлд гардаг юм. Номын үлдсэн бүлгүүдэд буруут хүмүүс дээр буух гай зовлонгийн тухай зөгнөл, Бурханы аугааг магтсан дуулал, бичигч эрхмийн мөхөшгүй итгэлийн илэрхийлэл бүгд багтсан байна.

/Эх сурвалж: АРИУН БИЧЭЭС НИЙГЭМЛЭГ Ариун Библи ХАБАККУК номын тайлбар/