Гайхамшигт ертөнц

Орчлон ертөнцийн эхлэл болон амь амьдралын үүслийг дахин ажиглаж, шалгаж үзэх нь хэнд ч боломжгүй. “Энэ эрх мэдэл зөвхөн байгаль дэлхийд өөрт нь бий” гэвэл үнэхээр том төөрөгдөл юм. Тэгвэл бидний гараг дэлхий болон түүн дээр оршигч бүтээл бүрийг бүтээсэн Ухаант Эх сурвалж үнэхээр бий гэж үү? Тэрээр хаа сайгүй оршиж, Өөрийн хамгийн гайхамшигтай бүтээл болох Хүн танд далай тэнгис, тэнгэр огторгуйд бий болгосон бүтээл бүрээрээ төрөлх мөн чанараа таниулахыг хүсдэг юм биш биз?

Дэлхий үүсэн бий болсон нэг л үнэн бий. Харин тэр үнэн хаанаас эхэлж, хаана дуусахыг хэн ч мэдэхгүй. Ариун Библи дээр “Ийнхүү тэнгэр газар бүх юмс бүрэлдэн тогтжээ. Долоо дахь өдөр болоход Бурхан Өөрийн хийж бүтээсэн ажлаа дуусгаж, хийж бүтээсэн ажил нь дууссан учир долоо дахь өдөртөө Тэрээр амарчээ” /Эхлэл 2:1-2/ гэж бичигдсэн байдаг.